Амралтын даалгавар

2012-01-23,
Сүх  хүү
Сүх хүү нэг өдөр ээжийнхээ цай уудаг шаазанг угааж байгаад хагалчхав.Сүх  "Яана даа, ээжийн минь цай уудаг ганц шаазан" гээд харуусан бодсоноо бяцхан хар нүдийг нь нулимс бүрхэн хэрхэх учраа олохгүй хий л сандарчээ. Тэгснээ ээжийнхээ үйлний гурилаас хагархайд нь түрхэн нийлүүлбэл дорхноо салж ойчлоо. Ээж нь орж ирэв.
-Ээж ээ, та намайг бүү аашлаарай, би нэг хэрэг хийсэн гэлээ.
-Миний хүү, ямар хэрэг хйиснээ хэл, ээж нь сонсъё гэхэд Сүх:
-Ээж ээ, таны цай уудаг шаазанг угааж байгаад тулган дээр алдаад хагалчихлаа, яанаа? гэхэд ээж нь,
-За яахав, миний хүү бүү сэтгэл зов. Шаазан о...